
Дархан-Уул аймагт Олон улсын Гэр бүлийн өдрийг угтаж “Аав ээж би” марафон гүйлтийн тэмцээн боллооДархан-Уул аймагт “Аав ээж би” гэр бүлийн марафон тэмцээн боллоо. Тэмцээнд 7-12 насны хүүхэдтэй 22 өрхийн 60 гаруй иргэн оролцсон юм.

Тэмцээнийг аймгийн Биеийн тамир спортын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Дархан сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.Найрамдал талбай-Тѳв шуудан-Тѳрийн Банк-Дархан 50 гэсэн маршрутаар 2км замд явагдсан марафонд эхний 3 байрыг эзэлсэн гэр бүлүүдийг шагнан урамшууллаа.
/Ээх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ/