
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас усчин аврагчдыг дадлагажуулах, Хөвсгөл нуурт ОХУ-ын аврагчидтай хамтран зохион байгуулах сургалт, дадлагын бэлтгэлийг хангуулах зорилгоор Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хагийн хар нуурт шумбагчийн дадлага, сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хамрагдаж, 3-12 метрийн гүнд 90 гаруй удаагийн шумбалт хийж, ур чадвараа нэмэгдүүлсэн юм.

Мөн аврагчид энэ үеэр нуурын орчимд аялагчдын үлдээсэн 140 кг орчим хогийг цэвэрлэж, сайн үйлсийн ажлыг өрнүүллээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27