АВРАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023-05-08 135 0

Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Дуут сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, БОЭТ-ийн шуурхай бүлэгтэй хамтран цасанд төөрсөн дөрвөн иргэнийг эсэн мэнд оллоо.

“ШУУРХАЙ БҮЛЭГ” аймгийн төвөөс 128 км замыг автомашинаар, 3.5 км замыг явганаар туулж дээрх иргэдийг аварчээ.

Улмаар тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Төлөвлөгөөний дагуу энэ орой 23:00 цагт багтаан тус сумын эмнэлэгт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр иргэдийн биеийн байдал одоогоор хэвийн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ