Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 9 сарын мэдээгээр нийт 730 ажлын байрны захиалга ирснээс 527 хүн ажлын байранд зуучлагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 159 хүнээр өсчээ. Ажлын байранд зуучлагдсан иргэдийн 278 буюу 52.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт ажлын байрны захиалганы 79.9 хувь болох 583 нь төрийн 17.4 хувь буюу 127 нь хувийн хэвшилд гарсан байна. Ажлын байранд зуучлагдсан иргэдийг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар авч үзэхэд боловсролын салбарт 6.5 хувь, уул уурхай олборлох үйлдвэрийн салбарт 5.9 хувь, хүний эрүүл мэнд болон нийгмийн халамжийн салбарт 3.4 хувь, төрийн удирдлага болон удирдлагын дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарт тус бүр 17.8 хувь, мэдээлэл холбооны салбарт 0.9 хувь, хөдөө аж ахуй салбарт 22.8 хувь, цахилгаан эрчим хүчний салбарт 1.3 хувь, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт тус бүр 0.4 хувь, үйлчилгээний бусад салбарт 32.6 хувь нь зуучлагджээ.