АЖЛЫН БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2022-09-30 112 0

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 4.3-т заасны дагуу дараах шаардлагыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд хамрагдана. Үүнд:

– Бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

– Нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад;

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ажлын байр түрээслэн 6 сараас дээш хугацаагаар тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн нийт ажиллагчдын 50-иас доошгүй хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бизнес инкубатор төвийн бойжигчид тухай жилийн 6 хүртэл сарын хугацаанд түрээсийн төлбөрийн дэмжлэгийг үзүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

– Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт түрээсийн дэмжлэгт хамрагдах тухай хүсэлт;

– Байгууллагын гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар

– Оршин суугаа хорооны тодорхойлолт;

– Хөгжлийн бэрхшээлтэйг батлах хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэр;

– Түрээсийн гэрээ;

– Төлбөр төлсөн дансны хуулга;

– Үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буйг нотлох зураг;

– Харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс 2022 онд түрээсийн дэмжлэгт хамрагдаагүй тухай тодорхойлолт;

– 2022 оны түрээсийн зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/43 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээний нэгжид ногдох зардлын хэмжээг шинэчлэн тогтоосон жишиг зардлын дагуу олгоно;

– Зөвхөн Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагууд хамрагдана;

ХУГАЦАА

Материал хүлээн авах хугацаа 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ХБХХЕГ-ын 310 тоотод, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

Холбогдох утас: 77073000

/эх сурвалж: ХБХХЕГазар/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ