“АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР”-ИЙН МАЛЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД ХАМРАГДСАН ИРГЭДИЙН МАЛЫГ ОЛГОЛОО

2022-09-20 151 0

Тус хөтөлбөрийн малжуулах арга хэмжээнд Дундговь аймгийн Дэлгэрцогт, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумдын 5 малчинд 25 сая

төгрөгийн 394 толгой мал олгожээ.

Малчдад олгож буй малын эрүүл мэнд, вакцин хийлгэсэн байдалд хяналт тавьж, заавар зөвлөгөөг холбогдох байгууллагаас өгсөн байна.

Энэ жил залуу малчид малын ашиг шимийг бодолцон ноолуур өндөр үнэ хүрч байгаатай холбоотойгоор ямаа худалдан авах хандлага их байсан аж.

Эх сурвалж: Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ