АЗАРГА, ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-03-13 2291 1

Хаврын тэргүүн хөх бар сарын найман цагаан шарагчин могой өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 12-ны билэгт сайн өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү багийн Цоожит хэмээх газарт азарга, их насны хурдан морьдын уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Уралдааны хүндэт зочноор Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Батчулууны Мөнхтөр оролцож уяачидтай уулзан зөвлөгөө өгч, шагнал гардуулав.

Уралдаанд Улаанбаатар хот, Ховд, Хэнтий, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн уяачид хурдан хүлгүүдийнхээ тоосыг өргөн, шандас юуг нь сорин наадлаа.

Уралдааны дүнг танилцуулбал:

Азарга:

Түрүү-Төв аймгийн Баянцагаан сум-Аймгийн Алдарт уяач-Д.Батболдын-Хүрэн, Аман хүзүү-Дундговь аймгийн Цагаандэлгэр сум-Аймгийн Алдарт уяач, аймгийн Аварга малчин Г.Отгонгэрэлийн-Хонгор халзан,

Айргийн гуравт- Дундговь аймгийн Сайнцагаан сум-Уяач Н.Мягаагийн-Хээр, Айргийн дөрөвт-Төв аймгийн Баянцагаан сум-Уяач Б.Болдсайханы-Хар,

Айргийн тавд-Төв аймгийн Баянцагаан сум-Уяач А.Мөнгөншагайгийн-Хар,

 Их нас:

Түрүү-Төв аймгийн Зуунмод сум-Аймгийн аварга малчин, Сумын алдарт уяач Л.Цэдэнсодномын-Хээр,

Аман хүзүү-Дундговь аймгийн Луус сум-Аймгийн Алдарт уяач Ч.Цогтбаярын-Бор, Айргийн гуравт- Дундговь аймгийн Цагаандэлгэр сум-Аймгийн Алдарт уяач, аймгийн Аварга малчин Г.Отгонгэрэлийн-Хул,

Аргийн дөрөв, тав-Дундговь аймгийн Дэрэн сум-Аймгийн Алдарт уяач С.Одгэрэлийн- Хонгор /хоёр/,

Энэхүү Монгол морьдын уралдааны үеэр хүүхэд, морь эндэж, гэмтэж бэртээгүй сайхан наадсан бөгөөд уяачид наадмын өмнөх томхон сорилго боллоо хэмээн олзуурхан зохион байгуулагчдад талархал илэрхийлж байлаа.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

One response to “АЗАРГА, ИХ НАСНЫ МОРЬДЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА”

  1. Anonymous says:

    Манай уяачид ийм сайхан Монгол адууны уралдаан зохион байгуулж байгаа баг хамт олоноо Хүндэтгээд шударгаар Монгол адууггаа хөтөлж очих хэргтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ