АЗИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2024-04-18 49 0

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа өнөөдөр АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгчөөр томилогдсон Сара Тейлорыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд өмнө нь хамтран хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Талууд шинээр батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртэй уялдуулан иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах, авлигатай тэмцэхэд иргэний нийгэм, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоох судалгааг явуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв.

Авлигатай тэмцэх газар нь 2012-2014 онд Азийн сантай хамтран “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд 2021 оноос хойш “Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хамтран хэрэгжүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ