Азийн физикийн олон улсын олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл медаль, шагналт байр хүртсэн байна

2023-07-17 73 0

Азийн физикийн 23 дугаар олимпиадыг сар гаруйн өмнө эх орондоо бид зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монголд зочлох жилийн хүрээнд зохион байгуулсан энэхүү олимпиад Монголын физикчдийн чансааг олон улсад таниулж, Монгол орныг дэлхийд сурталчилсан. Тэгвэл 2023 оны физикийн олон улсын 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дөнгөж сая шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Азийн физикийн олимпиадын “ХҮРЭЛ МЕДАЛЬ”-ийн буухиагаа үргэлжлүүлж, олон улсын олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл медаль, шагналт байр хүртсэн байна.  Физикийн олон улсын 54 дүгээр олимпиад 2024 оны 7 дугаар сарын 21-нээс 29-нд Иран улсын Исфахан хотод зохион байгуулагдана. Иран Улс олон улсын физикийн 38 дугаар олимпиадыг 2007 онд зохион байгуулснаас хойш 17 жилийн дараа хоёр дахь удаагаа хүлээн авч, зохион байгуулахаар болоод байна.

Сант сургуулийн сурагч О.Анирчулуу мөнгөн медаль Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль  Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль  1 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр Багийн ахлагч: МУИС-ийн багш доктор, дэд профессор Г.Мөнхбаяр Дасгалжуулагч багш ШУТИС-ийн багш доктор, дэд профессор Г.Зоригт, МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ц.Баатарчулуун нар өндөр амжилт үзүүллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ