Ковидын халдвар, бусад өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор төр засгаас хүн амынхаа эрүүл мэндийг онцгой анхаарч байгаа ч эрүүл мэндийн салбарт боловсон хүчний дутагдал их байна. Ялангуяа, сувилагчийн хүрэлцээ хангамж маш бага байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээг саадгүй хүргэхэд бэрхшээл учруулж байгаа юм.
Ковидын цар тахлын үед цөөн хэдэн сувилагч маань амарч чадахгүй, тулаа хийж ажиллаж байсан. Цаашид ч ийм нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй.
Тиймээс Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын сувилахуйн нөөцийг бүрдүүлж, нэг их эмчид 2 сувилагч байх ёстой гэсэн Эрүүл мэндийн яамны бодлого, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай гэрээ байгуулж, орон нутагтаа сувилагчдыг бэлтгэж эхлэх гэж байна.
Аймгийн Политехникийн коллежид сувилагчийн нарийн мэргэжлийн диплом олгох гурван жилийн сургалтын 2 ангийг нээсэн, одоогоор 73 хүн бүртгүүлээд байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27