АЛБАН ХААГЧИД ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

2024-03-28 82 0

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохио дамжуулах журмын дагуу Нийслэлийн орон сууц корпорацийн албан хаагчид болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилтыг Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны гадна талбайд амжилттай зохион байгууллаа.

Тус сургуулилтыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвөөс 16:00 цагаас улс орон даяар нэгдсэн журмаар зохион байгуулсан бөгөөд зарлан мэдээлэх дуут дохиог гурван удаа дамжуулснаар албан хаагчид нэгдсэн зохион байгуулалтад орж, сургуулилтад хамрагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ