Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.
Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.
Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
- Нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349 ээж, II зэргийн одонгоор 5,080 ээж;
- 21 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560 ээж, II зэргийн одонгоор 6,496 ээж;
- Гадаадад оршин суугаа нийт 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор 3 ээж, II зэргийн одонгоор 71 ээжийг тус тус шагнах юм.
/эх сурвалж: МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27