Дорнод аймгийн эрүүл мэндийн 19 байгууллагад 2021 оны жилийн эцсийн байдлаар түргэн тусламжийн болон албан хэрэгцээний зориулалтаар нийт 42 автомашин ашиглагдаж байгаагийн 26 нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд буюу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ашиглагдаж байна.Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын автомашины 42.3 хувь 5-аас дээш жил ашиглагдаж байгаа ба улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтын жил, гүйлтийн нормын дагуу үе шаттай шинэчилсээр байгаа юм.
Сүүлийн 5 жилд аймгийн орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн 134.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 анхан шатны эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн газарт нийт 6 автомашины шинэчлэлийг хийсэн.
Энэ онд үргэлжлүүлэн аймгийн орон нутгийн төсвийн 126.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал, Сэргэлэн, Хэрлэн сумын Асралт-үйлс өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 5-аас дээш жил ашиглагдаж байгаа түргэн тусламжийн автомашиныг шинэчлэхээр төлөвлөгдсөн.Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад түргэн тусламжийн автомашины парк шинэчлэл хийгдсэнээр иргэдэд үзүүлэх яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27