
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа Дархан-Шарын гол чиглэлийн авто замын засвар шинэчлэлийн ажлын 2 дугаар багцыг “Анандын зам” ХХК гүйцэтгэж байна. Сарын өмнө тус компани 22.9 км авто замаа асфальтаар бүрэн хучиж дуусган, замын хөдөлгөөн нээгдсэн.

Одоо замын тэмдэг тэмдэглэгээ, зарим хэсэгт хаалт хийх ажил болон гүүрийн ажлын асфальтан хучилтыг авах ажил үргэлжилж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин модон гүүрийг нурааж шинэ гүүрийг ашиглалтад оруулахтай холбоотойгоор голын гольдирлыг шилжүүлэн шинэ гүүрийн доогуур урсдаг болгох гэж байна. Энэ ажлыг Зам замын байгууламж ХХК ирэх 2 өдөрт гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
Гүүрийн ажилтай холбоотойгоор 2022.09.30-ны өдрийг хүртэл гүүр хаах болсныг гүйцэтгэгч компаниас холбогдох байгууллагуудад мэдэгдсэн байна. Үүний дагуу ард иргэд, жолооч нарт голын гармаар гарахдаа анхаарал болгоомжтой зорчихыг ахин анхааруулж байгаа юм.
Өнөөдөр /2022.09.20/ Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газрын дарга Д.Батбаяр гүүрийн ажлын явцтай танилцан чиг үүргийнхээ дагуу хяналт тавин ажиллалаа.
/эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27