Архангай аймгийн Өндөр Улаан сумын цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэхээр 1 дүгээр ээлжид шалгарсан гүйцэтгэгч Гегатера ХХК-ний ажилтай Боловсролын ерөнхий газрын Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, зохицуулатын газрын дарга, мэргэжилтнүүд газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өгч, ажиллаж байна.
Тус сумын цэцэрлэг нь 2014 ашиглалтад орсон бөгөөд цэцэрлэгт 2 ариун цэврийн өрөөг тохижуулж, гадна бохирын цооног хийгдсэн байна.
Мөн тус сумын сургуулийн ариун цэврийн өрөөг засаж тохижуулан, бохирын цооног хийсэн, цэвэр ус гаргаж холбох ажил хүлээгдэж байна. Ажлын хэсгээс тодорхой ажлуудыг яаралтай засаж янзлах, ажлаа дуусгаж ашиглалтад өгөх хугацаатай үүрэг өгөв.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27