АРХАНГАЙ АЙМАГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТЕНДЕР ЗАРЛАГДЛАА

2024-02-01 21 0

Монгол Улсын Засгийн газраас 10 аймгийн төвд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дулааны станц барих ажлыг хэрэгжүүлж байгаа.

Архангай аймгийн хувьд “Эх голомтын илч” ХХК-тай холбоотой шүүхийн маргаанаас болж тус төсөл гацаад байсан бол шүүхийн маргаан эцэслэгдэж, дулааны станц барих барилга угсралтын тендер нээлттэйгээр зарлагдлаа.

Олон жил Архангайчуудын толгойны өвчин болоод байсан утааны асуудал багасч, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах таатай орчин бүрдэхэд нэг шат ахиж байна.

Мөн дулааны станц баригдсанаар орон нутагт 100 гаруй ажлын байр шинээр бий болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ