АРХАНГАЙ АЙМГААС ГАРАЛТАЙ МАТЕМАТИКИЙН БАГШ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2022-01-06 677 0

Эрдэнэмандал сумын уугуул, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн В.Адьяасүрэн, Монгол улсын Гавьяат багш Р. Бат-Эрдэнэ тэргүүтэй математикийн багш нарыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа. 2021 онд Болгар улсын Благоевград хотноо зохион байгуулагдсан Олон улсын оюутны Математикийн 27 дугаар олимпиадад оролцож Хүрэл медаль хүртсэн оюутан Б.Жамбыг бэлтгэсэн багш нь В.Адьяасүрэн. Аймгийн Засаг даргаас Архангай аймгийн “Хүндэт иргэн”, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн В.Адьяасүрэн багшид хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ орон нутагтаа амьдрах боломжийг бүрдүүлж дэд бүтцэд холбогдсон хашааны газрыг шийдвэрлэх болсноо хэллээ.

2016 онд В.Адьяасүрэн багшийн нэрэмжит Математикийн улсын 52 дугаар олимпиад Архангай аймагт зохион байгуулагдаж байсан түүхтэй. Тэр үеэр гаргасан судалгаагаар улсын хэмжээний Математикчдын 20,5 хувь нь буюу 5/1 нь Архангайн Математикчид байдаг статистик гарч байжээ. Нэртэй Математикчдын залгамж халааг бодлогын түвшинд уламжлуулан цаашид орон нутгийн удирдлага, Математикийн багш нарын холбоо, Архангай аймгаас гаралтай Математикчид хамтран хэрэгжүүлэх санал санаачилгууд энэхүү уулзалтаас гарч байлаа.

Гавьяат багш Р.Бат-Эрдэнэ аймагтаа зохион байгуулагддаг Математикийн олимпиадыг тодорхой хугацаанд өөрийн нэрэмжит болгох, аймгийн багш, сурагчдыг Байгалийн ухааны чиглэлээр гүнзгийрүүлэн сургах хүсэлтээ Засаг даргад уламжиллаа. Багш нарын санал санаачилгыг дэмжин, хамтран ажиллаж, шаардлагатай төсөв санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэхээ Засаг дарга илэрхийлж байв. Тэрээр 2022 онд “Цахим боловсрол” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээний сургуулиудад Moodle / цахим систем/ нэвтрүүлж, смарт танхимыг тохижуулах, Багшийн хөгжил-судалгаа арга зүйн төвийн ажлыг эхлүүлэх зэрэг боловсролын салбарт хийгдэх үйл ажиллагааны хөтөлбөрөөсөө танилцууллаа. Аливаа амжилт, ололтын ард багш, сурагчдаас гадна тэдний гэр бүл, аймаг орон нутгийн дэмжлэг хамтдаа явдгийг В.Адьяасүрэн, Р.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ багш нар онцлоод аймгийн Засаг дарга М.Батжаргалын хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд талархал илэрхийлж амжилт хүслээ.

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ