
Монголын ахмадын 31 дэх өдрийг угтсан “ Ахмад настны урлаг спортын наадам-2 арга хэмжээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд 21 сумын 334 ахмад настан оролцсон бөгөөд гоцлол дуу, гоцлол хөгжим, харилцаа дуу, нийтийн бүжиг гэсэн урлагийн 4 төрөлд 56 ахмад настан,Софт волейбол, дардас, даам, гранд гольф гэсэн спортын 4 төрөлд 220 ахмадууд оролцож авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд “Баялаг бүтээгч ахмад” арга хэмжээг зохион байгуулж, 19 сумын 54 ахмад настан өөрсдийн хийж бүтээсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаанд оролцож, өрхийн орлогоо нэмэгдүүллээ.

Арга хэмжээний нээлтийн үеэр урлаг спортын салбарт амжилт гаргаж, үндэсний болон тив дэлхийн хэмжээнд улс эх орныхоо нэрийг гарган алдаршуулсан МУ-ын гавьяат тамирчид, МУ-ын гавьяат жүжигчид, спортын мастер, дэд мастеруудад аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардууллаа.
Ахмадын урлаг спортын наадмын онцлог нь ахмадын үлээвэр хөгжим, цахилгаан хөгжим, үндэсний хөгжмийн хамтлагууд шинээр байгуулагдаж, анх удаа ахмадын нэгдсэн концертод ая дуугаа өргөх юм байна.

09 дүээр сарын 24-ний өдөр Монголын ахмадын 31 дэх өдрийг тэмдэглэж, баярын хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27