Ашигтай загварын патент эзэмших эрх олголоо

2022-10-11 110 0

Дотоод хэргийн их сургуулиас 2020-2021 оны хичээлийн жилд зарласан инновацын шилдэг төсөл шалгаруулах “Инновац-2021” уралдаанд Онцгой байдлын сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, ахмад Л.Булганхангайгийн боловсруулсан “Давхар эргэх байнгын шат” төсөл дэд байрт шалгарсан билээ.

Энэхүү оюуны бүтээлд Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2022 оны А/69 тоот тушаалаар ашигтай загвар эзэмших онцгой эрхийг зөвшөөрч 20-0003434тоот Улсын бүртгэлийн дугаартай патент олголоо.

Давхар эргэх байнгын шат нь хөдөлгөөн үйлдэхэд алхам алхамаар эргэх бөгөөд шатнаас гарах хүч босоо араанд орж, дараагийн хөндлийг ахиулах замаар ажилладаг. Хурд нэмэгдэх тусам алхам буурах хурд нэмэгддэг байна. Дасгалыг хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас, агсамжтай хийнэ. Нэг удаагийн оролтоор 30 секундээс доошгүй өгсөх дасгалыг, хичээлийн явцад 3-5 удаа дасгалыг давтаж хийдэг. Осол гэмтлийн дараа бие махбодийн хөдөлгөөнийг сэргээх нөхөн сэргээх дасгал болгон ашиглаж болно гэдгээрээ онцлог юм гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ