Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 408 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 251 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 157 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 49 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 17 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Сангийн яам, Төрийн албаны зөвлөл, “Улаанбаатар төмөр зам” ТӨХК-ийн нийт 2781 албан тушаалтанд “ХАСХОМ гаргахад анхаарах зарим асуудал”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр танхимын болон цахим сургалтыг зохион байгууллаа.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27