Аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдэж, 35 иргэний амь насыг авран хамгаалав

2023-04-03 116 0

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 25, ой, хээрийн болон объектын гал түймрийн 69 буюу  нийт 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 35 иргэний амь насыг авран хамгаалаад байна.

Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Төв аймгийн Сэргэлэн, Увс аймгийн Өмнөговь, Хөвсгөл аймгийн Галт, нийслэлийн Налайх дүүрэгт 8 автомашин цас, мөсөнд суусан дуудлагаар ажиллаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ