БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН МОДУЛЬ БАТЛАГДЛАА

2022-09-27 382 0

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/170 дугаар тушаалд тус тус үндэслэн цахим платформд суурилан зохион байгуулагдах багшийн мэргэшлийн болон мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын модулиудыг Боловсролын ерөнхий газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дугаар тушаалаар баталлаа.

Нийт 175 модулийг нээлттэй зарласнаас 135 модуль ирсэн бөгөөд 110 модуль нь шаардлага хангасан байна. Үүнд:

СӨБ болон ЕБС-ийн 14 судлагдахууны хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн модуль-83

Удирдах ажилтны хөгжлийг дэмжих сургалтын модуль-7

Багш, ажилтны мэргэжлийн болон хувь хүний хөгжлийг дэмжих сургалтын модуль – 20

Эдгээр батлагдсан модулиар 10-12 дугаар сард Aplus платформ дээр сургалт зохион байгуулагдах бөгөөд багш нар өөрийн хэрэгцээнд үндэслэн сонгон суралцах юм.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ