БАЙГАЛИЙН ДАРАЛТАТ УСЫГ ТАРИАЛАНД АШИГЛАНА.

2023-06-29 112 0

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт байх 110 метрийн гүнээс байгалийн даралтаар гардаг ус байдаг. Нутгийн нэршил нь Гоожуурын булаг.

Тус цооногийг 1987 онд Өмнөговь аймгийн Усны аж ахуйн удирдах газрын гүн өрмийн Ж.Адилбиш дарга, Д.Хэнмэдэхэв бүрэлдэхүүнтэй 2-р бригад гаргасан. Гарснаас хойш 36 жил тасралтгүй ус гарч байгаа цооног юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын НУТГИЙН ХИШИГ хөтөлбөр, “Говь+Ус” хөтөлбөрийн хүрээнд аймгийн орон нутгийн 86.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгалиар гарч байгаа зардалгүй усыг тэжээлийн ургамал тариалахад ашиглах боломжийг бүрдүүллээ.

Төслийн хүрээнд хуучин цооногийг засварлах, салаалах, 300 метр кубийн багтаамжтай усан сан, 2 га хашаа бүхий тариалангийн талбай, усалгааны систем зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Зардалгүй усыг ашиглан тэжээлийн ургамал тариалах ажлыг ойр орчмын 4 өрх айл хамтран хариуцахаар болж, бэлтгэл ажлаа хангасан.

Захиалагч: Өмнөговь аймгийн ЗДТГазар

Гүйцэтгэгч: Хишиг Юниверс ХХК

Хяналт: Хөгжил Хөрөнгө Оруулалтын Газар ОНӨААТҮГ


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ