БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, 100 ХОНОГИЙН ХУГАЦААНД 61 АСУУДЛЫГ ШИЙДЖЭЭ

2022-04-28 422 0

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар өнөөдөр “100 хоногийн ажлын тайлан”-гаа хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид, олон нийтэд нээлттэй танилцууллаа. Тайлангийн арга хэмжээнд яамны газрын дарга нар болон мэргэжилтэн оролцож, иргэд, олон нийтийн сонирхсон асуултад нээлттэй мэдээлэл өгч ажиллалаа.

 Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгодог 19 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимжуулж, иргэд, аж ахуй нэгж байгууллагууд тусгай зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримт бүрдүүлэлтээс эхлээд бүхий л шат дамжлагыг тус платформын тусламжтайгаар хянах  боломж бүрдсэн байна. Уг танилцуулгаар 100 хоногийн ажлын тайлангийн арга хэмжээ эхлэв. 

Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тусгай зөвшөөрөл хүсэх, мэдүүлэг бөглөх асуудлыг цахимжуулсанаар зөвшөөрөлтэй холбоотой олон шат дамжлага, төрийн байгууллагын хүнд суртал, далд авилгын асуудлыг нийтэд ил тод нээлттэй болгохыг салбарын сайд зорьж, ажил хэрэг болгоод байна. 

 Түүнээс гадна тайлангийн арга хэмжээний үеэр иргэд, олон нийтийн зүгээс хамгийн их тодруулж байсан асуудлууд  бол замбараагүй газар олголт, түүнийг дагасан төлөвлөлтгүй бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байв. 

Мөн аялал жуулчлалын бодлого, стратеги, жуулчин хүлээж авах нэгдсэн зохион байгуулалт, бодлого, хэрэгжилт, 

17 байршилд улсын төсвөөр гүйцэтгэх түр отоглох цэг,

Ан, агнуурын тухай хууль, байгаль хамгаалагчийн эрх, үүрэг цалин хангамж,

Байгаль орчны хууль эрх зүйн өнөөгийн байдал,

Салбарын авилга, албан тушаалын ашиг сонирхлын асуудлыг хөндөж, нээлттэй асуулт, хариултаар үргэлжилсэн юм.

Түүнээс гадна Туул голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн давхцалтай хэсэгт 20 гаруй жил амьдарч байгаа уугуул иргэдийн төлөөлөл асуудлаа БОАЖ-ын сайдад танилцуулж, ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллахаар боллоо. 

Ажлаа хүлээж авсан эхний 100 хоног буюу гурван сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулдаг энэ жишгийг иргэдийн санал хүсэлтээр цаашид сар бүр тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэв. 

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ