Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авах, хянах, батлах үйл ажиллагааг цахим системд бүрэн шилжүүллээ, Төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс тус яаманд жил бүр ирүүлдэг 650 орчим байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайланг хүлээн авч хянан баталгаажуулах үйл явцыг цахим болгосноор төрийн үйлчилгээг шат дамжлагагүй, түргэн шуурхай болгохоос гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран явцын хяналт тавих боломж бүрдэнэ.
Байгаль орчны мэдээллийн сан “www.eic.mn”-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дэд санд “Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, биелэлтийн тайлан” хүлээн авах сангийн хөгжүүлэлтийг нэмснээр 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөвлөгөө, тайланг цахимаар хүлээн авна.
Цахимтай холбоотой мэдээллийг: БОАЖЯ-ны ХБОБНУГ, 51-266426
УЦУОСМХ-ийн мэдээллийн сангийн хэлтэс, 7010-8910-15 дугаарын утсаар авах боломжтой.
/эх сурвалж:https://www.facebook.com/met.gov.mn?tn=-UC*F/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27