БАЙЛДААНЫ БУУДЛАГАТАЙ ТАКТИКИЙН ХЭЭРИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2025-03-27 26 0

Зэвсэгт хүчний 330 дугаар анги цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу ангийн сургалтын төвийн районд хээрийн гаралт, полигоны дадлагыг зохион байгуулж байна.

Өнөөдөрбайлдааны буудлагатай тактикийн хээрийн сургалтад тусгай хүчний командлагч, зэвсэгт хүчний хурандаа Б.Хаш-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд оролцлоо.

Тусгай хүчний командлагч, зэвсэгт хүчний хурандаа Б.Хаш-Эрдэнэ улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн амар тайван байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж буй тус ангийн бие бүрэлдэхүүнд заавар зөвлөмж өгч ажиллалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ