Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Бишкек-2022” байлдааны самбо бөхийн Дэлхийн аварга Гантөмөрийн Баяндүүрэнг хүлээн авч уулзан амжилт хүсэв.
Баян-Уул сумын харьяат Г.Баяндүүрэн нь БНСУ, Казахстан, Узбекистан улсын тамирчдыг ялж Монгол Улсаас тодорсон байлдааны самбо бөхийн 3 дахь Дэлхийн аварга болсон билээ.
Байлдааны самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль 2017 он,
Азийн тэнхимийн болон тулааны спортын их наадмын хүрэл медаль 2017 он,
Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль 2018 он,
Улсын аварга шалгаруулах Жюү жицү тэмцээний гурван алт, нэг мөнгөн медаль,
Дэлхийн тулааны спортын их наадмын хос хүрэл медаль 2019 он,
Олон Улсын тэмцээнээс хоёр алт нэг мөнгө медаль,
Холимог тулаанд дөрөв удаа ялалт байгуулсан,
Киргизстан бишкек 2022 оны байлдааны самбо бөхийн дэлхийн аварга юм.
Мөн энэ сарын 04-ний өдөр түүний амжилтыг мялааж Улаанбаатар хот дахь Баян-Уул сумын Нутгийн зөвлөл, садан төрөл, нутгийн зон олон, найз нөхөд нь хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна.
/Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27