Байнгын хорооны гишүүд Компакт гэрээгээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай танилцлаа

2023-06-15 71 0

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөртэй Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн  Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Бейсен болон албаны хүмүүс өнөөдөр (2023.06.14) танилцаж, тулгамдаж буй асуудал, сорилтууд, хэрхэн шийдвэрлэн буй талаар ярилцав.

Уулзалтын эхэнд Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Монгол дахь суурин төлөөлөгч Тина Юү нар Улаанбаатар хотын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар ирсэн Байнгын хорооны гишүүдэд талархал илэрхийлэв.

Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, түүний хүрээнд хэрэгжүүлж буй үндсэн гурван төсөл болох Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах төсөл болон Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн талаар ерөнхий мэдээлэл өгч, төсөл тус бүрийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлууд, хэрхэн шийдвэрлэж буй талаар холбогдох төслийн захирлууд тус тус танилцуулга хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байна гэлээ. Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт цэвэр ус бохирдуулахад авах арга хэмжээний тухай хэрэгжилтийг хангуулах тал дээр санал, зөвлөмжийг Байнгын хороонд ирүүлснээр бид Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яам болон  Байгаль орчин, аялал жуулчлалын яамдуудтай хамтран  хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болох тал дээр хамтран ажиллах болно хэмээлээ.

Улсын Их Хурлын гишүүн  Г.Ганболд, Ц.Идэрбат, Б.Бейсен нар төсөл хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын дүүргээр хязгаарлалгүй хөдөө орон нутгийн төвүүдэд ундны усны эх үүсвэрийг хадгалах, хэрэглэгчдэд түгээх, саарал усыг дахин ашиглах талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн загвар хөтөлбөр хэрэгжүүлэн, ундны ус түгээх жишиг төвийг байгуулах, цэвэр усны хэрэглээг зөв зохистой болгох, усны талаарх иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэвшил хандлагыг өөрчлөхөд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.   

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилго бүхий Мянганы сорилтын II Компакт гэрээ 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд тус гэрээнд заасан төсөл, хөтөлбөрүүдийг таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэх юм байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр нийслэл Улаанбаатар хотод ойрын хугацаанд учирч болзошгүй усны хомстохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ус хангамжийг газрын доорх усны нөөцөөс урт хугацаанд, тогтвортойгоор нэмэгдүүлэхийн зэрэгцээ ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний өртгийг бууруулж, хүртээмжийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах ажхэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ