Сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Яамны болон харьяа байгууллагуудын өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан шуурхай хуралдаанд танилцууллаа.
Мэдээллийн дараа яамны газар хэлтсийн дарга нараас цаг үеийн асуудлуудаар нэмэлт мэдээлэл өгөв. Үүнд: БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан Усны зохицуулах байгууллагуудын үйл ажиллагаа болон сургалтын талаар, яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү сумдуудад хийгдэж байгаа цэвэрлэх байгууламжуудын төслийн явц болоод цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх санал танилцууллаа.
Мөн Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа барилгын материалын үнийн өсөлтийг тооцох чиглэлээр хийсэн магадлалын хүрээнд 636 төсөл арга хэмжээ магадлагдсан бөгөөд аудит оруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.
Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай ЗГ-ын 307дугаар тогтоолоор “Хүнсний хангамжийн аюулгүй байдлыг нэмэгдүлэх” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуй, тариалангийн газрын хэмжээг нэмэгдүүлэх, хянан баталгаажуулах ажлын төсвийг танилцуулав.
ЗГХЭГ-ийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг ажиллаж, Чулуунцарын үйлдвэрийн засварт нэмэлтээр шаардлагатай 8 чингэлэг тоосгыг 9.12-ны 9 цагт үйлдвэрт буулгаж 10.01-с өмнө ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулсан талаар мөн мэдээлэл өгөв. Дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор мөн ирэх 14 хоногт хийж гүйцэтгэх ажлуудын хүрээнд сайд Б.Мөнхбаатар газар хэлтсийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
-Хөшигийн хөндийн шинэ хотын газар болон дэд бүтцийн эх үүсвэрүүдийн талаарх ажлын төлөвлөгөөг эцэслэж яаралтай танилцуулах,
-Солонго 1,2 хорооллын төслийн мэдээллийг нарийвчилж, шадар сайдад танилцуулахад бэлдэх,
-Польш Улсын тусламжаар хэрэгжүүлж буй цэвэрлэх байгууламжуудыг ажлыг түргэвчилж, бараа материал, тоног төхөөрөмжийн үнийн асуудлыг нь нягтлах,
-Газрын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлдэх,
-Барилгын материалын ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг яаралтай авах.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27