БАРУУН-УРТ СУМЫН МАЛЧДЫН НИЙТ 455 ТОЛГОЙ ХОНИЙГ “БАЯН ТАЛ” МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АМЖИЛТТАЙ НИЙЛҮҮЛЛЭЭ

2024-01-31 21 0

Хөдөө аж ахуйн бирж ХХААХҮЯамтай хамтран өвөлжилт хүндэрсэн аймагт малчдын малыг худалдаалах ажлыг зохион байгуулж байна.

2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын малчдын нийт 455 толгой хонийг “Баян тал” мах боловсруулах үйлдвэрт амжилттай нийлүүллээ.

Цаашид Улсын онцгой комиссын шуурхай штабтай хамтран мал худалдан авах аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэлд зам гаргах ажиллагааг зохион байгуулж, Сүхбаатар, Дорнод аймгийн сумдын малчдаас ирсэн захилгын дагуу амьд хонь худалдан авах ажлыг 2 дугаар сарын 2-ны өдрийг дуустал явуулна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ