Батширээт сумын Барх голын төмөрбетон гүүр, хайрган замын ажил өнгөрсөн сард дуусч байнгын ашиглалтад хүлээн авсан билээ. Тэгвэл тус гүүрийн нээлтийг хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар оролцож баяр хүргэв. Тус гүүрийг улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд хүчин чадлын хувьд 121.3 у/м, 1.2 км урт хайрган замтай зорчих хэсгийн 8 метр өргөнтэй юм.