БАТЛАГДСАН МАРШРУТЫН ДАГУУ ЗӨВХӨН ЕБС-ИЙН СУРАГЧИД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИНО

2022-09-12 153 0

Дархан-Уул аймаг 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд рүү чиглэсэн олон ажлуудыг өрнүүлж байгаа. Хүүхэд багачууд руу чиглэсэн олон талт үйл ажиллагаануудын нэг нь хүүхдийн зориулалтын автобус юм.

Одоогоос 7 жилийн өмнө 2015 онд Дархан хотод хүүхдийн автобус нэвтэрч эхэлсэн бол өнөөдөр Дархан-Уул аймгийн ИТХ-аас баталсан хөтөлбөр, төсвийн хүрээнд тусгай зориулалтын 56 хүүхдийн суудалтай 4 шинэ автобусыг хүлээн авч Дархан Элит ХК-нд хүлээлгэн өглөө.

Шинээр ирсэн хүүхдийн автобуснууд маань техникийн үзлэг, дугаараа авсаны дараа ирэх долоо хоногоос үйлчилгээнд гарах болно.

Ширээ нуруу, Хабитат, Шинэ-Хуучин Дархан гэсэн нэмэлт маршрутуудаар хүүхдийн автобуснууд маань үйлчилнэ.

Батлагдсан маршрутын дагуу зөвхөн ЕБС-ийн сурагчид үнэ төлбөргүй зорчино.

Тусгай тоноглолтой учир хүүхдийн автобусанд зай тавьж өгөх, зогссон үед анхааруулга тэмдэгийг гэмтээхгүй байх зэрэгт соёлтой хүлээцтэй хандахыг нийт жолооч нартаа Дархан-Уул аймгийн засаг дарга хүслээ.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ