БАТСҮМБЭР СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД “СУРАХ БИЧГЭЭ СУДАЛЪЯ” ЗОРИЛТОТ АЖИЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2024-02-08 136 0

Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, ээлжит хичээлийн чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн “Сурах бичгээ судалъяа” зорилтот үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна.

Тус сургууль нь 2022 онд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ 5-р түвшинд үнэлэгдэж 11 багш гүйцэтгэлийн урамшуулал авч байсан бол 2023 онд 2-р түвшинд үнэлэгдэж 48 багш гүйцэтгэлийн үнэлгээгээр урамшуулал хүртэн арвин их амжилт гаргажээ.

Сургуулийн менежментийн зөвлөн туслах баг 4 дэх удаагийн үйл ажиллагаагаараа “Сургуулийн менежментийг сайжруулах зөвлөмж”-ийн загвар, аргачлалыг таниулах, чадавхыг бэхжүүлэхэд арга зүйн дэмжлэг өгч өмнөх жилийн тайланд дүгнэлт хийж, энэ хичээлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааны явцтай танилцан, сайжруулах зөвлөгөө өгч хамтран ажиллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ