БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 26-Р ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭРТ ГАРСАН ОСОЛТОЙ ХОЛБООТОЙГООР ЗАСГИЙН ГАЗАР ШИЙДВЭР ГАРГАЛАА.

2024-02-23 55 0

1. Алба үүргээ гүйцэтгэж яваад амиа насаа алдаж, эрсдэлд орсон ОБЕГ-ын алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмж олгоно.

2. Осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартаж эмнэлэгт эмчилгээ хийж байгаа иргэдийн эмчилгээнд зориулж тодорхой санхүүжилт олгож, ар гэрт нь дэмжлэг олгоно.

3. 60 айлын орон сууц галд өртсөн. Эдгээр өрхийн иргэд зочид буудалд амьдарч байгаа. Тухайн орон сууцыг засах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдлээ.

4. Мэргэжлийн дүгнэлт дээр үндэслэн барилгын компаниудаар засвар хийлгэнэ. Байр засагдаж дуусах хүртэл тухайн орон сууцанд амьдарч байсан айл өрхийн түрээсийн байрны зардлыг Засгийн газар хариуцна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ