БАЯНЗҮРХ ЗАХЫН БАРУУН ТАЛЫН АВТО ЗАМЫГ ХААЖ, ХУЧИЛТ ХИЙНЭ

2023-06-21 82 0

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, Баянзүрх захын баруун талын авто замын хөдөлгөөнийг өнөө оройноос хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөөдөр оройноос буюу зургаадугаар сарын 21-ний 22:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ. Тус хэсгийн явган хүний замыг өргөтгөн шинэчилсэн тул зам хаах хугацаанд явган хүний зорчих хөдөлгөөнийг хязгаарлахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ