
Орхон аймгийн Баян- Өндөр сумын Баянцагаан багийн “Багийн төвийн цогцолбор” ашиглалтад орсноор иргэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломж бүрдэж байна. Уг барилгад Багийн Засаг даргын Ажлын алба, Өрхийн эмнэлэг, Цагдаа, Иргэний танхим ажиллана.
Энэ нь орчин үеийн стандартад нийцсэн 5 давхар барилга бөгөөд улсын төсвөөс 2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн юм.
Баянцагаан багт 1550 гаруй өрхийн 6000 гаруй иргэн оршин суудаг.