Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд Чойбалсан хөгжил ОНӨААТҮГ-т Мод ургуулах, үр үржүүлгийн талбайг өргөтгөх зорилгоор машин техник болон ажлын багаж хэрэгсэл нийлүүлж байна.
Энэ хүрээнд 600 гаруй сая төгрөгийн бага оврын ачааны машин-2, Ачааны машин 20 тн-1, Автокран 3 тн-1, 90 морины хүчин чадалтай трактор-3, бага оврын трактор-1, анжис-3, үр суулгах бүрэн 1, автомат төхөөрөмж-1, үрсэлгээ суулгах агрегат төхөөрөмж-1, талбайд мод тарих агрегат төхөөрөмж-1, манаад далан гаргагч-1, хөрс сийрүүлэгч-1 тус тус нийлүүлж байна. Мөн сум дундын ойн ангиудад хувиарлан өгч байгаа юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажлын хэсгийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл өнөөдөр Баян-уул сумын ойн ангид 90 морины хүчин чадалтай трактор-1, анжис-1, үр суулгах бүрэн автомат төхөөрөмж-1, үрсэлгээ суулгах агрегат төхөөрөмж-1 гээд нийт 4 тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Дээрх техник хэрэгслийг ашигласнаар хүний хөдөлмөр зарцуулалтыг 3-4 дахин хөнгөвчлөх юм. Тухайлбал Үр суулгах бүрэн автомат төхөөрөмж нь 1 цагт 15.360 ширхэг үр суулгадаг бол модны суулгац суулгах агергат төхөөрөмж нь суулгацын төрлөөс хамаарч цагт 500-700 суулгац суулгах хүчин чадалтай байна.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27