Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Глобал Сивик Шэйринг” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн зорилго нь эрчимжсэн мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Мөн хүнсний чанар, аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, биотехнологийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, таниулан сурталчлах, сургалт судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах, энэ чиглэлийн байгууллагуудын уялдаа холбоо, үйл ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах юм.
“Глобал Сивик Шэйринг” төрийн бус байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Н.Батдорж “Бид 2017 оноос хойш хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ удаад фермерүүдэд зориулсан сургалтын төвийн барилгыг яаралтай барьж байгуулна. Мөн сүүний үйлдвэрлэлийн системийн шинэчлэлийг гуравдугаар сард багтаан хийж, дөрөвдүгээр сараас үйл ажиллагааг жигдрүүлэхээр ажиллаж байгаа” гэсэн юм.
ЭХ СУРВАЛЖ: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27