Боловсрол, шинжлэх ухааны яам Азийн Хөгжлийн Банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд тэгш хамран сургах боловсролын чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг бичил төслийн уралдаанд оролцохыг урьж байна.
Сонирхсон байгууллагууд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний дотор дор дурдсан материалыг бүрдүүлэн info@mea.org.mn хаягаар “Бичил төсөл сонгон шалгаруулах уралдаанд” гэж
хаяглан ирүүлнэ үү. Нэмэлт тодруулах зүйл байвал дээрх и-мэйл хаягаар холбогдоно уу.
Бүрдүүлэх материал:
Бүрэн бөглөсөн төслийн техникийн болон санхүүгийн санал. Төслийн саналын маягтыг дараах холбоосоор татаж авна уу: https://bit.ly/3K2ktQt
Байгууллагын гэрчилгээний хуулбар
Зөвхөн шалгарсан байгууллагатай 10 дугаар сарын 14-ний дотор холбогдож мэдэгдэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://bit.ly/3AywNEI
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27