БНХАУ-ААС 50 ӨРХӨД МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

2024-02-08 24 0

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамнаас өвөлжилт хүндэрсэн Архангай аймгийн зорилтот бүлгийн 50 өрхөд 33 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр боллоо.

Монгол улс БНХАУ хооронд найрамдалт харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа ба энэ хүрээнд тус улсаас цагаан зудын гамшигтай тэмцэхэд зориулж, өвөлжилт хүндэрсэн Архангай, Дорнод аймгуудад мөнгөн тусламж үзүүлэхээр болсон юм.

Зорилтот бүлгийн 50 өрхөд олгох энэхүү мөнгөн тусламжийг Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан олгохоор болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ