Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны Үндэсний сурын салбар хороо хуралдлаа. Салбар хорооны даргаар БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар, дэд даргаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан өв соёлоо сурталчлан таниулах, онцлогийг харуулах хүрээнд энэ удаагийн Үндэсний сурын харвааг зохион байгуулахаар төлөвлөв.
Монгол Үндэсний баяр наадам жилийн жилд сурын харваагаар 07- сарын 07-ноос эхэлдэг учир энэ өдрүүдэд аялагч жуулчдад зориулсан үзвэр, сурталчилгааг зохион байгуулах, талбай тохижилтын ажлыг эрт эхлүүлж бэлтгэлийг хангуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Уулзалтад Монгол Үндэсний харваачдын холбооны тэргүүлэгч гишүүн, салбар хорооны нарийн бичгийн дарга Б.Нямбаяр, МҮХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мөнхдалай, Урианхай сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Болдбаатар, БОАЖЯ-ны АЖБЗГ-ын мэргэжилтэн Б.Жавхлан нар оролцлоо.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27