БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ БОДЛОГООР ДЭМЖИЖ БАЙНА

2022-04-12 456 0

Дорнод аймгийн 2022 оны төсвийн хөрөнгө оруулалтаар ЕБС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдыг сургууль төгсөх, их дээд сургуульд элсэх ЭЕШ-д бэлтгэх “ЭЕШ-2022” эрчимжүүлсэн сургалтын зохион байгуулах болон ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш, сурагчдыг урамшуулахад зориулан 21.0 сая төгрөгийг төсөвлөөд байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх эрчимжүүлсэн сургалтыг 2021 онд монгол хэл, математик, биологи, 2022 онд химийн хичээлээр Улаанбаатар хотын их дээд сургуулийн үндэсний сургагч багш нараар зохион байгуулсан.

Энэ хичээлийн жилд англи хэл, орос хэл, физик, газар зүй, түүх, нийгмийн ухааны судлагдагдахууны багш нарын арга зүйг дээшлүүлэх сургалтыг үндэсний сургагч багш нараас зохион байгуулахаар төлөвлөгөөнд оруулаад байна. Багшаа чадваржуулснаар суралцагчдын чанарыг ахиулах юм.

Сурагчдад зориулсан эрчимжүүлсэн сургалтыг хичээлийн жилийн 3 дугаар улиралд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн арга зүй, туршлагатай багш нартай хамтран зохион байгуулна.

Энэ жил аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 835 сурагч төгсөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн энэ оны 751 сурагч /90%/, өмнөх оны 73 бүртгүүлэгч байна.

Мөн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг тус бүр 1,0 сая төгрөгөөр, бэлтгэсэн багшийг тус бүр 500,0 мянган төгрөгөөр урамшуулна.

Манай аймаг сүүлийн жилүүдэд ЭЕШ-ийн дүнгээр улсдаа тогтмол тэргүүлж байгаа ба өнгөрсөн жилийн хувьд ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчид хамгийн олон буюу 5 хичээлээр нийт 7 сурагчид 800 оноо авсан байна.

/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ