БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД 12 ДУГААР СУРГУУЛЬД АЖИЛЛАВ

2023-04-14 151 0

Сонгинохайрхан дүүргийн лаборатори 12 дугаар сургууль 3 мянга гаруй сурагчтай. Сурагчдынхаа математикийн хичээлийн хоцрогдлыг нөхөх зорилгоор Сураад платформтой хамтран жиллаж байна.

Сураад платформын тухайд энэ хичээлийн жилд 72 сургуультай хамтран ажиллаж, 33 мянган хүүхэд математикийн хичээлийн хоцрогдлоо нөхөж байна. Сурагчид түвшингээ тогтоолгож хоцорсон агуулга, ангиас эхлэн хичээллэдэг юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Сураад платформ ашиглан суралцаж байгаа хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй сургууль энэ үеэр уулзлаа. Уулзалтын үеэр боловсролын шинэчлэлийн суурь болох хуулийн өөрчлөлтийн талаар тодорхой мэдээлэл өгсөн юм.

Хот хөдөөгийн, төрийн хувийн, хотын төвийн болон захын гэсэн сургууль хоорондын чанарын ялгааг арилгахад эрх зүйн шинэчлэлийн зорилго оршиж байгааг тайлбарлалаа. Чанарын ялгааг арилгахын тулд

– Амьдралд хэрэглэгэдэг ур чадвар олгох хөтөлбөр

– Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилт

– Дүнгээр уралдуулдаг биш ахиц амжилт бүрийг мөшгих үнэлгээ

-Ажлын байрандаа хөгжих боломжтой багш

– Даргын биш хамт олны сонгосон сургууль цэцэрлэгийн удирдлага

– Танхимаас гадна цахимаар суралцах боломжийг бүрдүүлэх юм.

Ингэснээр гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль болж чадна. Эцэг эх, асран хамгаалагчидтай хийсэн уулзалтын үеэр сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүсэлтийг ирүүлж байлаа.


Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ