Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг эрчимтэй явуулах, салбар хоорондын уялдааг хангах асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Боомтын Сайд Б.Тулга нар хоёр талын холбогдох албаны хүмүүсийн хамт уулзалт хийв.
Уулзалтаар эхний ээлжид Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Замын-Үүд – Эрээн, Алтанбулаг гэх мэт боомт түшиглэн амьдарч, үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг ундны усаар хангах цэвэр усны хайгуул хийх ажилд дэмжлэг үзүүлэх, БНХАУ, ОХУ-тай хиллэж буй 11 боомтын зураг төсөл хийгдсэн ба үүнд аялал жуулчлалын асуудлаар санал өгч, ажлын уялдааг хангах асуудлаар хэлэлцлээ.
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хоёр талын холбогдох албаны хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох, үйл ажиллагааг уялдуулж ажиллахыг хүсэж, хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн шаардлагатай хэд хэдэн боомтод зөвхөн нүүрс, ачаа тээвэр нэвтрүүлэх бус жуулчин нэвтрүүлдэг хаалга /gate/ гаргаж өгөх, ямар нэгэн хүнд сурталгүйгээр жуулчин хүлээн авдаг тогтолцоог бий болгохыг хүслээ.
Мөн хил дамнасан аялал жуулчлалын асуудлаар бодит мэдээлэл солилцох, уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ТУР компаниудтай хамтарсан уулзалтыг энэ пүрэв гарагт хийхээр хоёр тал санал нэгдэв.
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27