БОР-ӨНДӨР СУМАНД “ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН СПОРТ ХӨГЖЛИЙН ТӨВ”-ИЙН ШАВ ТАВИЛАА

2024-06-24 69 0

Бор-Өндөр сумын “Хүүхэд залуучуудын спорт хөгжлийн төв”-ийн шав тавих үйл ажиллагаа болж Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЗГ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон сум орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Тус барилга нь зоорийн 1 давхар, газраас дээш 2 давхар, тэнхлэгээрээ 76.6*64 метр, 25 метрийн усан бассейн, 600 хүний суудалтай спорт заал, фитнес, биллиард, теннис, видео тоглоом, боулинг сургалтын танхим, бүжгийн танхим, номын сан, мини кино театр бүхий иж бүрэн цогцолбор бөгөөд барилгын ажил нь ийнхүү эхэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Холбоотой мэдээ