Дорнод аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн Сэргээн засах тасагт шаардлагатай 9 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөсөн.
Үүнд: Согогийн мэс заслын ор, гар сарвууны бичил мэс заслын багаж, оптик дуран, бөөрний дуран, бөөрний мэс заслын чулуу бутлагч, искра, тент, дурангийн хатаах шүүгээ, усны памп.
Тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэнээр сэргээн засах эмчилгээний төрөл, чанар нэмэгдэж, төрөлхийн болон тархины цус харвалт зэрэг бусад өвчний үр дагавраас үүссэн саа, саажилт, согогийг сэргээн засах, амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн гүйцэтгэхэд туслах юм.
/эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ/