Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга н.Очир-Эрдэнэ, “Ариун бичээс” нийгэмлэг, “Өгөөмөр сэтгэл нийгэмлэг” ТББ-ын удирдлагууд болон Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар хараагүй иргэдэд брайль үсэг заах “Брайль цонх” төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцож, Дундговь аймагт 6 дугаар сарын 05-наас эхлэн хэрэгжүүлэхээр болсон байна.
2023 он гарсаар уг төслийг Өвөрхангай, Өмнөговь аймгуудад амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд харааны бэрхшээлтэй иргэд сургалтад хамрагдснаар мэдээ, мэдээлэл, ном зохиол гээд брайлаар бичигдсэн бүхий л зүйлийг унших боломжоор хангагдах юм.
Мөн брайль үсгийг заахаар бэлтгэгдсэн багш нар болон насан туршийн боловсролын багшийг татан оролцуулж чадавхижуулах цаашид дотооддоо брайль үсгийг заах боломжийг бүрдүүлэх талаар ярилцсан аж.