Газрын тосны томоохон олборлогчдын нэг АНУ-ын гарц буурсантай холбоотойгоор OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг газрын тосны эрэлтийн таамгаа нэмэгдүүлжээ. 2021 онд газрын тосны өдрийн хэрэглээ 230 мянгаар өсч, 27.6 сая баррель болох боломжтой гэж тооцоолсон байна.
OPEC “АНУ тэргүүтэй орнуудын эдийн засаг сэргэж байгаа нь эрэлт өсөхөд нөлөөлнө” гэж үзжээ. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V-VII сард гарцаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Нийлүүлэлт нэмэгдсэнээр газрын тосны үнэ буурна гэсэн болгоомжлол үүссэн ч брент төрлийн газрын тосны үнэ 68 ам.доллар орчимд тогтворжоод буй юм.
Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн Лхагва гаригийн байдлаар 0.1 хувиар өсч, баррель нь 68.62 ам.доллар болсон бол WTI-ийн үнэ 0.14 хувиар өсч, 65.37 ам.долларт хүрчээ.