
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын хэрэгжилтийг хангаж, Малын бруцеллёз өвчинтэй тэмцэх стратеги, төлөвлөгөөг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн баталж, энэ жилийн дархлаажуулалтыг 08 дугаар сарын 10-ний өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хооронд зохион байгуулахаар аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудад заавар, чиглэл хүргүүллээ.
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас бруцеллёз өвчнийг хяналтад авах, улмаар эрүүлжүүлэхэд нийт мал сүргийг бүрэн дархлаажуулалтад хамруулах талаар зөвлөмж өгч байна.
Малчид, мал бүхий иргэд та бүхэн бруцеллёз өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад малаа бүрэн хамруулахыг уриалж байна.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас зарим аймгийг сонгон дархлаажуулалтын явц, гүйцэтгэлд хяналт хийж байна.