БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай тушаал гаргалаа. Тодруулбал, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйл заалтыг үндэслэн ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхээр иргэд, аж ахуйн нэгжийг бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглов.
Ташрамд дурдахад, байгалийн жамаар унасан бугын эвэр түүж бэлтгэх гэж яваад иргэд санамсаргүй байдлаар ой хээрийн түймэр гаргадаг байна.
Жил бүрийн хаврын хуурайшилтын үед үүсдэг эрсдэл бол ой, хээрийн түймэр юм. Сүүлийн хоёр жилд хур тунадас ихтэй чийгшилт харьцангуй сайн байсан тул ой хээрийн түймэр өмнөх онуудтай харьцуулахад бага гарсан. 3-7 дугаар сар хүртэлх хугацаанд хур тунадасны хэмжээнээс хамааран хуурайшилтын зэрэг янз бүр байдаг. Тэгвэл энэ жил хуурайшилт улам ихсэж, эрсдэлтэй байдал үүсэж буйг мэргэжлийн эрдэмтэн, судлаачид анхааруулж байгаа юм.
Сэтгэгдэл бичих
Warning: file_get_contents(domain/sexxx.top.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27
Warning: file_get_contents(domain/mp3play.online.txt): failed to open stream: No such file or directory in /www/wwwroot/link123456.online/getlink/index.php on line 27